УВС: “Оюутан цэрэг” сургалтад 11 оюутан хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны
дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас “Оюутан
цэрэг” сургалтыг 10 дахь жилдээ хэрэгжүүлж байгаатай холбогдуулан Улаангом
политехникийн коллежийн эрэгтэй оюутнуудаас шалгуур үзүүлэлт
хангасан 11 оюутныг сонгон авч тус сургалтад хамруулахаар боллоо.
“Оюутан цэрэг” сургалтыг цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн
мэргэжлийн бэлтгэл гэсэн хоёр үе шаттайгаар явуулна. Цэргийн
ерөнхий бэлтгэл шатны сургалт нь 2 багц, 96 цагийн хичээл орох бөгөөд энэ
сарын 12-ны өдрөөс 7 хоног бүрийн бямба, ням
гарагт 6 цагаар 2 сарын туршид хичээллэх ажээ.
“Оюутан цэрэг” сургалтын нээлтэд аймгийн ЗДТГ-ын
Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Соёмбо, Улаангом
политехникийн коллежийн захирал Д.Баттогтох нар оролцлоо.