Ширээ нуруу, Хөтөл хорооллын тулгамдсан асуудлаар нэгдсэн зөвлөлгөөн хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛӨнгөрсөн сард Дархан-Уул , Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга, Засаг нар Сэлэнгэ аймагтай хил залгаа сумдад тулгамдсан асуудлаар уулзалт хийсэн. Уулзалтаар тус хоёр аймгийн ЗДТГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж энэ 10 дугаар сард Дархан суманд зөвлөлгөөн зохион байгуулахаар тогтсон юм.
Уг ажлын явцын талаар Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа аймгийн ЗДТГ-ын дарга Д.Будхүүд танилцуулав. Дархан сумын ИТХ-ын Ажлын албанаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын удирдлагуудад зургаан төрлийн асуудлаар хамтарч ажиллах хүсэлтээ хүргүүлсэн. Эдгээр асуудлын талаар ажлын хэсэг газар дээр нь явж танилцаад дүгнэлт гаргана. Ажлын хэсгийн дүгнэлтийг “Нэгдсэн зөвлөлгөөн”- өөр хэлэлцүүлж олон жил яригдсан “Ширээ нуруу”, “Хөтөл” хорооллын иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэх гарц эрэлхийлж байна. Иймд шинээр томилогдсон аймгийн удирдлагууд уг ажилд анхаарлаа хандуулж ажиллахыг уулзалтын үеэр сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа онцолж хүслээ.
Б.Норовсамбуу