БУЛГАН: 2025 оныг “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болголоо

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН
bulgan@montsame.gov.mn
2025-04-22 09:28:40

Булган, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймгийн Эрүүл мэндийн газар 2025 оныг “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгож байна. 


“Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах жил”-ийн хүрээнд эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах харилцаа, хандлага, ёс зүйн хэм хэмжээг сайжруулах, нотолгоонд суурилж хөгжих арга зүйг эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг Засаг дарга Д.Пүрэв-Очир нээж, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд эгнэгт зогсдог эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдадаа талархал илэрхийлэн, салбарын шилдгүүдэд шагнал гардуулан, баяр хүргэлээ.


”Булган аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэн ажиллах "Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрүүл Булган” хөтөлбөрийн танилцуулгыг Засаг даргын орлогч О.Ундрах Булган аймгийн эрүүл мэндийн салбарын төлөөлөл, сумдын Засаг даргын орлогч нарт танилцууллаа.


"Эрүүл Булган" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого чиглэлийг танилцуулж, аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал, гарах арга замыг бодлогын түвшинд хэрхэн шийдвэрлэх, мөн иргэн бүр өөрсдийн эрүүл мэндийг онцгойлон анхаарч, "Эрт илрүүлэгт" идэвхтэй хамрагдахыг уриаллаа.


Засаг дарга Д.Пүрэв-Очир, "Булганы сэргэлт" хөтөлбөрт эрүүл мэндийг эн тэргүүнд тавьж байна. Хүн эрүүл байж боловсролтой, эрүүл амьдралын дадал хэвшлийг бий болгоно." хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.







Холбоотой мэдээ