ГОВЬ-АЛТАЙ: Гэрэл зургийн үзэсгэлэнд 50 гаруй бүтээл дэлгэжээ
ФОТО МЭДЭЭ
Говь-Алтай, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. “GOVI-ALTAI PHOTO WEEK-2025" гэрэл зургийн үзэсгэлэнг долоо хоногийн турш дэлгэнэ.
Монгол Улсад гэрэл зургийн холбоо үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан гэрэл зураг сонирхогчид болон залуу гэрэл зурагчдын уралдааныг үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа юм.
Уран бүтээлчдийг дэмжин бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, залуу гэрэл зурагчдыг дэмжих, гэрэл зургаар Монгол Улсыг сурталчлах зорилготой тус уралдааны аймгийн хэмжээний шалгаруулалт буюу “GOVI-ALTAI PHOTO WEEK 2025” үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 22-нд боллоо.
Тус үзэсгэлэнг аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, “Жангар” музей хамтран зохион байгуулж байгаа юм. Аж байдал, хөрөг, байгалийн сэдэвт бүтээлүүдээс шалгарсан 5 хүртэлх бүтээлийг бүсийн шалгаруулалтад оролцуулах тухай Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээлэв.













