БАЯНХОНГОР: Aйсуй зун

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2025-04-23 14:47:31

Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. "Гэрэл зургийн долоо хоног” үйл ажиллагааг орон даяар 3 дахь жилдээ зохион байгуулж байна.


Энэ жилийнх “Монголын түүх гэрэл зурагт” уриан дор түүх, өв соёл, байгаль, орчин үеийн сэдэвт гэрэл зургуудыг нийтэд түгээж, гэрэл зургийн хөгжил, нөлөөллийг нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаа өрнөж байна. “Гэрэл зургийн долоо хоног” үйл ажиллагаа энэ сарын 21-27-ны хооронд болох бөгөөд 300 орчим гэрэл зурагчдын бүтээл орон даяар олны хүртээл болох юм. Баянхонгор аймгийн тухайд энэ жил тусгайлсан үзэсгэлэн дэлгээгүй. Тиймээс аймгийнхаа гэрэл зурагчдын бүтээлүүдээс түүвэрлэн хүргэж байна.


Баянхонгор аймгийн гэрэл зурагчин П.Отгонбаатар 10 гаруй жил гэрэл зураг авч буй. Голчлон байгаль, аж амьдралыг харуулсан зураг авдаг тэрбээр хамтарсан болон бие даасан гэрэл зургийн гурван эмхэтгэл гаргасан бөгөөд "Үзэсгэлэнт Баянхонгор", "Баянхонгорт тавтай морил", "Хонгор нутгийн гайхамшгууд" гэрэл зургийн цомгоо хэвлүүлжээ.


П.Отгонбаатар хэлэхдээ, "Гэрэл зургаар дамжуулаад хувьсан өөрчлөгдөж байгаа байгаль, хүн ардын аж амьдралыг авч үлдэхийг чухалчилдаг. Өмнө нь зураг авсан газар дараа очиход өөрчлөгдөн хувьссан байх нь олон. Тиймээс хүүхэд залуучуудад нутаг орноо гэрэл зургаар дамжуулан танин мэдэх боломжийг нээж өгөхийг хүсдэг. Тэднийгээ байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэдэл, сэтгэхүйтэй болоосой гэж хүсдэг" хэмээн онцолсон.

Гэрэл зурагчин П.Отгонбаатарын гэрэл зургийн бүтээлүүдээс...