БУЛГАН: Хэлмэгдэгсдийн хөшөөг 2011 онд бүтээжээ.

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-05-02 14:25:45

Булган, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Булган аймагт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан нэрэмжит газар, хөшөө дурсгал 10, суварга, дурсгалын багана тус бүр хоёр байдаг.


Түүний нэг нь "Хэлмэгдэгсдийн хөшөө" юм. Уг хөшөөг 1938 оны Улс төрийн хэлмэгдэгсдэд зориулан 2011 онд бүтээж, өнгөрсөн үеийн түүхийг залуу үе хүүхэд багачуудад сэргээн сануулдаг юм.


Энэхүү хөшөөг Булган аймгийн Булган сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоол, тус сумын Засаr даргын 2013 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 4/114 тоот захирамжаар сумын хамгаалалтанд авчээ.




Холбоотой мэдээ