Д.Трамп Ойрх Дорнодод айлчлахаар морджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-05-13 12:54:45

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 13 /ABC News/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ойрх Дорнодод дөрвөн өдрийн айлчлал хийхээр Вашингтон хотоос морджээ. Тэрбээр Саудын Араб, Катар болон Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ айлчлах юм. 


Түүний айлчлал АНУ болон Булангийн орнууд хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж буйг илтгэн харуулна гэж “ABC News” мэдээлжээ. Д.Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш анх удаа гадаадад албан ёсоор айлчилж байгаа нь энэ юм.


Үүний сацуу “France-Presse” агентлагийн мэдээлснээр, АНЭУ-д зэвсэг худалдах тухай хоёр гэрээг АНУ-ын Төрийн департамент баталсан бөгөөд эдгээр гэрээний  нийт өртөг 1.4 тэрбум ам.доллар ажээ. Гэрээний дагуу Абу-Дабид "CH-47F Chinook" загварын зургаан нисдэг тэрэг болон бусад тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөж байна гэж АНУ-ын Төрийн департаментын цэрэг-улс төрийн асуудал хариуцсан газраас өчигдөр мэдээлсэн байна.


Мөн F-16 сөнөөгч онгоцны сэлбэг хэрэгслийг 130 сая ам.доллароор худалдахыг зөвшөөрсөн байна. Конгресс энэ хэлэлцээрийг цуцлах эрхтэй бөгөөд шийдвэр гаргах хугацаа нь 30 хоног юм.




Холбоотой мэдээ