Наадмаар начин цол хүртсэн хамгийн залуу бөхөд “Ямаха” мотоцикл гардуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-15 10:50:34

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадам болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдэв.


Эрийн гурван наадмын нэг төрөл болох үндэсний бөхийн барилдаанд тав давж, улсын начин цолонд хүрсэн хамгийн залуу бөхөд Монголын залуучуудын холбооноос хурдан удмын даага бэлэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн наадмаар начны босгоор алхсан хамгийн залуу бөх дааганаас гадна “Ямаха” брэндийн мотоцикль давхар хөлөглөх нь ээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мөнхбаатар энэ жилийн наадмаар начин цолонд хүрсэн хамгийн залуу бөхийг сүүлийн үеийн “Ямаха”-гаар мялаахаар болсон юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Монгол бөхийн өргөөнд болсон арслан цолны хүндэтгэлийн барилдааны үеэр энэ тухай мэдэгдэв.


Ташрамд сонирхуулахад, монголчуудын эв нэгдэл, тусгаар тогтнолын илэрхийлэл Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны түрүү бөхөд үүрд хадгалах цом олгохоор болсон байна. Тиймээс Монголын үндэсний бөхийн холбооноос энэхүү цомыг бүтээх сонгон шалгаруулалтыг уран бүтээлчдийн дунд зарлажээ. 



Холбоотой мэдээ