ГОВЬ-АЛТАЙ: Энэ жил 100 мянган мод тарина
ФОТО МЭДЭЭ
Говь-Алтай, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жил 100 мянган мод тарина.
Аймгийн хэмжээнд 2021-2023 онд 260 мянган мод тарьсан бөгөөд нийт тарьсан модны 80 хувь ургаж байгаа тухай БОАЖГ-аас танилцуулав.
Тодруулбал, аймгийн хэмжээнд 2021 оноос хойш жимс жимсгэний мод 70 мянга, хамгаалалтын ойн зурвас 120 мянга, төв суурин газарт 180 мянган мод тарьжээ.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 онд говьд ургадаг шинэс, заган ойг үржүүлэхэд онцгойлон анхаарсан байна.
Мөн түүнчлэн өнгөрсөн жилийн бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд Есөнбулаг сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж албан байгууллага шинээр болон нөхөн тарилт хийхээр 24 га талбайд 7100 улиас, хайлаас зэрэг хоёр төрлийн мод тарьжээ. Ийнхүү энэ жил аймгийн хэмжээнд 100 мянган мод тарихаар тавдугаар сарын 15-ны өдөр эхлүүллээ.













