Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулна.
Тус цэцэрлэгт хүрээлэнгийн гадна
тохижилтын ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 95 хувьтай байна. Энэ талаар “Бодь Пропертийз” компанийн төслийн менежер
В.Энхтөр ярихдаа, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
болон НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй уг төслийн эхний багц буюу 1,
2, 3 дугаар блокийн автомашины гарааш болон цэцэрлэгт хүрээлэнг долooдугаар
сард ашиглалтад оруулна. Үүнд, дөрөв блок бүхий 107 машины далд гарааш нь нэг
чигийн хөдөлгөөнтэй, сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй
байх юм. Мөн нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж бүрдүүлэх
бөгөөд үүнээс гадна иргэд амарч, зугаалах талбай, дугуйн болон явган хүний зам,
задгай театр, будант оргилуур байрлана. Харин тохижилтын ажлын дараа
үйлчилгээний барилга болон дөрөвдүгээр блокийн гараашны ажлыг үргэлжлүүлнэ. Тус
барилгын ажил нь есдүгээр сард дуусна. Үйлчилгээний барилгын төмөр бетон
хийцийн ажил дууссан ба одоогоор гадна, дотор өрлөгийн ажил үргэлжилж байна.
Барилгын хувьд дотроо худалдаа эрхлэх талбай, жуулчдад зориулсан мэдээллийн төв
зэрэг байна” гэв.