Шатрын уламжлалт тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-05 11:51:59

Олон улсын Шатрын холбооны мастер, Монгол Улсын 6 удаагийн аварга Ж. Лхагваагийн нэрэмжит “Мандалговь- 2016” шатрын нээлттэй тэмцээн өнөөдөр эхэллээ.

Орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор 2011 онд энэ тэмцээнийг анх “Шинэ шийдэл” клуб, Мандалговь хотын нутгийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байсан. Үүнээс хойш жил бүр уламжлал болсоор өнөө жил 6 дахь удаагийн тэмцээн тохиож байгаа юм.

Нээлттэй тэмцээнд  Говьсүмбэр, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймаг болон Улаанбаатар хотын шатрын клубуудээс 100 гаруй шатарчин хүрэлцэн ирсэн байна. Насны ангилал тус бүрт оролцогчдын тооноос хамааран шатарчид 7-9 өрөг тоглох бөгөөд тэмцээнийг Олон улсын Шатрын холбооны дүрмээр явуулна.

Энэ удаагийн тэмцээнийг Дундговь аймгийн Шатрын холбоо, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн хоёр өдөр үргэлжилж, дүнгээ гаргах ажээ.

Т. Отгонтуяа         

 

 

Холбоотой мэдээ