Хүндэтгэлийн концертыг өндрөөр үнэлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-05 12:33:08

Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулганы төлөөлөгчдөд Дундговь аймгийн театрын уран бүтээлчид “Дуулалт нутгийн дуулал” бүрэн хэмжээний концертоо толилуулсан.

Энэ нь чуулганы төлөөлөгчдийн талархлыг хүлээж, чуулганыг зохион байгуулагч Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөл уран бүтээлчдэд хоёр сая төгрөгийг уран бүтээлийн дэм болгож өгөхөөр болжээ.

Тус төвийн Удирдах зөвлөлийн дарга П. Цагаан тоглолтын дараах сэтгэгдлээ илэрхийлэхдээ, Монголчууд өөрийн гэсэн дуу хуур, бичиг соёлтой, онцгой авъяастай ард түмэн.  Бусдаас ондоошиж, омогших зүйл бол үндэсний соёл урлаг байдаг. Энэ өв соёлыг хадгалж, дуу хуурын өлгий нутаг хэмээх алдар нэрээ өргөж яваа Дундговийн театрын хамт олонд чуулганы төлөөлөгчдийн өмнөөс уран бүтээлийн өндөр амжилт хүсье гээд төрийн ёслол хүндэтгэлийн концерттой эн зэрэгцэх уран бүтээл болжээ хэмээн үнэлжээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ