Шүлхий өвчний хоёр голомт байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-07 17:37:50

Энэ оны 11 дүгээр сарын 07-ны байдлаар Дорноговь аймгийн Сайншанд, Дэлгэрэх  сумын нутагт шүлхий өвчний 2 голомт байна.

Орон нутгаас  дээрх сумдад  хорио цээрийн дэглэмийг  тогтоосон бөгөөд  хуулийн дагуу вакцин хийсэн өдрөөс хойш 21 хоногийн  дотор дахин халдвар тархахгүй бол хорио цээрийн дэглэмийг бууруулдаг аж.

Хэрэв хонин сүрэгт дахин халдвар гарахгүй бол 11 дүгээр сарын 25-нд хорио цээрийн дэглэмийг буруулах  юм.

Дашрамд дурдахад тус аймгийн  ХХААГ-аас шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын ажлыг 1.6 сая малд тарьж  байгаа бөгөөд 11 дүгээр сарын 07-ны байдлаар ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ