Ажил хайгчид өсч, ажлын байрны зуучлал буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 12:17:26

2015 оны эхний 9 сарын байдлаар Дундговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажил идэвхитэй хайж  883 иргэн бүртгүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны 9 сарынхтай харьцуулахад 300 иргэнээр өссөн үзүүлэлт болж байна.

Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10 мянган хүнд 299 ажилгүй иргэн ногдож байгаа бол энэ дундажаас ахиу буюу 363- 635 иргэн ногдож байгаа нь Гурвансайхан, Баянжаргалан, Адаацаг, Өндөршил сум болж байна.  

Ажил идэвхтэй хайж бүртгүүлсэн иргэд өнгөрсөн оныхоос ийнхүү өссөн бол ажлын байранд зуучлагдсан иргэдийн тоо буурсан байна. Тодруулбал, эхний 9 сарын байдлаар Хөдөлмөрийн хэлтэс 380 иргэнд ажлын байр зуучилж өгсөн нь өнгөрсөн оны энэ үеийнхээс 220 иргэнээр буурчээ. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн дийлэнх буюу 35 хувь нь боловсруулах аж үйлдвэр, 34 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажлын байртай болсон байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ