Булаалт хийдэг бүлэг этгээдийг илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Цагдаагийн газар бүлэглэн булаалт хийдэг этгээдүүдийг тусгай ажиллагаа явуулан баривчилжээ.
Тэдгээр залуус шөнө оройн цагаар ганц нэгээрээ яваа хүмүүсийн эд зүйлсийг булаан зугтсан давтан үйлдлээр эрүү үүсгэн шалгагдаж байгаа юм байна. Хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учир илүү мэдээлэл өгсөнгүй. Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа залуус хорь гаруй насны залуус байсан байна6
Б.Туяа