Эрдэнэцогт сум сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-09 22:05:24

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум ирэх жил Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийг барьж байгуулахаар төлөвлөжээ.

Тус сум улсдаа сарлагаараа тэргүүлэх сум болсонтой холбоотойгоор сарлагийн хөөврийг боловсруулах үйлдвэрийг мөн байгуулах аж. Ингэснээр сумандаа 70 орчим ажлын байрыг шинээр бий болгох зорилт тавьжээ. Мөн аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбогдохоор төлөвлөсөн байна. мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Тус сумын нэг том зорилт нь улсын тэргүүний сум болох явдал хэмээн удирдлагууд нь хэлж байна.

Сонирхуулахад, Эрдэнэцогт сум өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүх багтаа үүрэн холбооны сүлжээг нэвтрүүлж, сумын төвийнхөө дулаан хангамжийг нэг мөр шийдэж чаджээ. Мөн эрчим хүчнийхээ хүчин чадлыг ч нэмэгдүүлж амжсан байна. Тиймээс ирэх дөрвөн жилд тус сум үйлдвэрлэлийн чиглэлд анхаарч ажиллах аж.

                                                                                                                       Б.Мөнхзул

Холбоотой мэдээ