Засаг даргын мөрийн хөтөлбөр, ирэх оны төсвийг ирэх сарын эхээр батлна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-14 16:59:36

Увс аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит гуравдугаар хуралдаан ирэх сарын эхээр болно. Маргааш аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, нэгдсэн хуралдааны товыг зарлах юм.

Тус хуралдаанаар 2016-2020 оны аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах аж. Мөн аймгийн 2016 оны нийгэм, эдийн засгийн зорилтын биелэлт, 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсөв, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2017 оны аймгийн нийгэм, эдийн засгийн зорилтыг авч хэлэлцэх юм байна.

“Аймгийн ИТХ-ын болон Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр үндсэндээ бэлэн болж байгаа. Хуулийн хугацаагаар бол энэ сарын 5-ны дотор нэгдсэн хуралдаан болох ёстой. Энэ дагуу бэлтгэл ажлаа хангаад явж байна” хэмээн Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат мэдээллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ