Өргөтгөлийн дүнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эрчим хүчний 50 хувийг хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНЭрчим хүчний хэрэглээ болон үнэ нэмэгдэж буй энэ үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Дулаанц цахилгаан станцын үйлдвэрлэж буй эрчим хүч нь үйлдвэрийн эдийн засагт нь сайнаар нөлөөлж байгаа ажээ.
Тус станц жилд 22 тэрбум төгрөгийн дулаан зургаан тэрбум төгрөгийн цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэдэг. Жилд үйлдвэрлэж буй 5 м.Вт цахилгаан эрчим хүчээр дотоодынхоо хэрэгцээ болон “РСЦ”, “Геологи хайгуулын анги”, “Засвар механикийн завод”, “Шим технолоджи”, “Эрдмин” ХХК-ийг бүрэн хангадаг ажээ. Тус станц удахгүй хоёр дахь шатны өргөтгөлөө хийж 48 м.Квт эрчим хүч үйлдвэрлэнэ. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эрчим хүчний хэрэглээг 50 хүртэл хувиар хангах боломжтой болно. Үүний хүрээнд БНХАУ-ын “Харбин электрик интернейшнл” компанитай хамтарч зургаан сарын хугацаанд өргөтгөл хийхээр өнгөрсөн сарын долоонд гэрээ байгуулж зураг төсвөө боловсруулжээ.
Б.Оюун-Эрдэнэ