Аймгийн төврүү орох гол замуудад "Булган" гэсэн хаягтай хаалга барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-11-17 19:43:43

Булган аймгийн 80 жилийн ой угтсан ажлуудын 85 - 90 хувь нь Булган суманд хийгдэх ажлууд байна.

Нийт 80 ажил хийхээр төлөвлөөд байгаагаас товч дурьдвал: Бүтээн байгуулалт, барилгын салбарт: аймгийн төврүү орох гарах улсын чанартай зам дээр "Булган" гэсэн хаяг бүхий хаалга барих, цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэн барих, Дашчойнхорлон хийдийг Цагаан суваргатай холбосон засмал зам тавих, битүү зах барьж ашиглалтанд оруулах, айраг савлах үйлдвэрийг ашиглалтанд оруулах гэх мэт ажлыг төлөвлөжээ.

Мөн энэ салбарт Дулааны цахилгаан  станцыг бүрэн ашиглалтанд оруулах, Булган сумын авто замын  хашлагуудыг шинэчлэх, Майдарын голын гүүрийг засварлах ажил ч багтжээ. Харин мэдээлэл сурталчилгаа, урлагийн салбарт: 80 жилийн ойн мэдээлэл бүхий сурталчилгаа бэлдэж телевиз, радиогоор цацах, 800 уртын дууч, морин хуурч, 80 уран нугараач бэлдэх гэх мэтчилэн ажлуудыг төлөвлөсөн нь шат дараалалтайгаар хийгдэж эхлээд байна.

Одоогоор Булган сумынтөвдөө яг хичнээн төгрөгний төсөвт өртгөөр ой тэмдэглэх гэж байгааг мэдээлэх боломжгүй байна гэсэн мэдээллийг Булган сумын Засаг дарга Д.Наранбаяр мэдээллээ.

                                                                                                                                          П.Батням

 

Холбоотой мэдээ