"Статистикийн боловсрол" олгох сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-19 15:21:20

Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтэс нь "Статистикийн боловсрол" олгох сургалт зохион байгууллаа. 

Монгол Улсад Үндэсний Статистикийн салбар үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойг тохиолдуулан статистикийн тухай ойлголт, статистикийн мэдээллийн ач холбогдлыг таниулах зорилготой сургалтад Өлгий сумын “А.Аргынбайн” нэрэмжит ахлах 4-р ЕБ сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагджээ.

Хичээлийн Үндэсний Статистикийн Хорооноос бэлтгэн ирүүлсэн материалд тус аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын сүүлийн дөрвөн жилийн болон эхний 10 сарын  үндсэн үзүүлэлт бүхий инфографик, диаграмм бүхий материалыг нэмж тайлбарлан заасан байна.

Уг хичээлийг заах явцад сурагчид идэвхитэй оролцож  сонирхсон асуулт, мэргэжлээ хэрхэн сонгох талаар болон, малын татвар, хүн ам орон сууцны болон мал тооллогын талаар асууж хариулт авсан, харилцан ярилцсан.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ