Сумдын эмийн сангуудад зориулалтын байр, мэргэжлийн боловсон хүчин дутаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 10:24:34

Төв аймагт үйл ажиллагаа эрхэлдэг 26  эмийн эргэлтийн сангийн 7,7 хувь нь MNS 5260:2011 стандартыг хангаж байна.

Өөрөөр хэлбэл: Жаргалант,Сүмбэр сумын эмийн сангууд зориулалтын байр, мэргэжлийн боловсон хүчинтэй бол  76,9 хувь буюу 20 нь дунд зэрэг, 15,4 хувь буюу дөрөв нь дээрх шаардлагыг хангахгүй байгаа юм. Иймд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 44 дүгээр тогтоолоор “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”, “Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хууль”-ийн 4 дүгээр зүлийн 4.4 , “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дах заалтын дагуу хоёроос доошгүй суманд зориулалтын байр бий болгоход анхаарч ажиллахыг Засаг дарга Д.Баярбатад даалгажээ. Мөн эмийн мэргэжилтэн, сангийн үйл ажиллагааг тасралтгүй сургалт арга зүйгээр хангах, олон улсын шаардлагад нийцэж буй эсэх,жор бичих стандартыг хэрэгжүүлэх, үнийн мэдээллийн нэгдсэн сан бий болгохыг үүрэгдэв.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ