“Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр”-ийг таниулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС“Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр” хэрэгжих болсонтой холбогдуулан АТГ-аас аймгуудад ажлын хэсэг ажиллуулж байна.
Увс аймагт АТГ-ын ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн 3 хоног ажиллах аж. Энэ хугацаанд төрийн байгууллагын удирдах ажилтнууд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, хууль хяналтын байгууллагын удирдах албан тушаалтнууд, хувийн хэвшил, ТББ-уудын төлөөлөлтэй уулзаж сургалт зөвлөлгөөн зохион байгуулах юм байна.
Тус ажлын хэсгийнхэн энэ өглөө аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл хийлээ. Мөн аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт явагдаж байгаатай холбогдуулан шинээр сонгогчдсон төлөөлөгчдөд мэдээлэл өгсөн юм.
Увс аймагт орон тооны бус Олон нийтийн дэд зөвлөлийг гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар болж, эрх зүйч, эдийн засагчдыг материалаа бүрдүүлж өгөхийг санууллаа.
Б.Батхүү