Б.Будаевын нэрэмжит тэмцээнээс 4 алтан медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-22 09:36:56

ЗХУ болон ОХУ-ын гавьяат тамирчин Б.Будаевийн нэрэмжит олон улсын залуучуудын ХХIҮ тэмцээний сүүлийн өдөр 97 кг-д “Аварга” ахлах сургуулийн бөх Б.Одсүрэн алтан медаль хүртлээ.

Борис Будаев нь чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн болон залуучууд, ахмадын дэлхийн аварга, Европын болон Азийн аварга, Дэлхийн цомын тэмцээний аварга, ЗХУ-ын 4 удаагийн аварга алдарт бөх билээ. Тэмцээн ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо энэ амралтын өдрүүдэд болсон юм.

Тус тэмцээнийг 23 хүртэлх насны залуусын дунд 52, 57, 61, 65, 70, 74, 86, 97, 125 кг гэсэн ангиллаар зохион байгуулдаг. Мөн 97 кг-д Ч.Алтангэрэл мөнгө, 86 кг-д Г.Ганхуяг мөнгө /хоёул “Аварга” сургууль/, 125 кг-д М.Лхагвагэрэл мөнгө, 52 кг-д Н.Насанбуян, 61 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 125 кг-д Ж.Бат-Оргил /бүгд “Дархан Хасу-Мегастарс” клуб/ нар хүрэл медаль тус тус хүртжээ.

Энэ тэмцээнээс манай бөхчүүд 4 алт, мөнгө, хүрэл тус бүр тавыг нийтдээ 14 медаль авсан байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ