Салбар зөвлөлийн гишүүд хойд сумдад ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүн өнгөрөгч долоо хоногт Эрдэнэ, Өргөн, Замын-Үүд суманд ажиллаж 220 орчим иргэнд яриа танилцуулга хийлээ.
Харин энэ сарын 22-ноос эхлэн салбар зөвлөлийн гишүүд Сайхандулаан, Мандах, Айраг, Даланжаргалан суманд ажиллаж байна.
Хууль, шүүх, цагдаа, прокурор, тагнуул, мэргэжлийн хяналт зэрэг хүчний байгууллагын албаны хүмүүс орон нутгийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа, гэмт хэргийн нөхцөл байдалтай танилцах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж чиглэл өгөх, хууль сахиулах чиглэлээр төрөөс явуулж буй бодлого шийдвэрийг сурталчлах, төрийн үйлчилгээний талаар ард иргэдэд мэдээлэл, зөвлөмж, чиглэл өгч ажиллаж буй.
22-нд Сайхандулаан суманд ажилласан бол өнөөдөр Мандах суманд ажиллаж буй. Ажлын хэсгийг тус аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр ахалж байгаа аж.
Х.Эрдэнэбулган