Дэлхийн залуу циркчид Монголд тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-13 13:27:03

Циркийн урлагийг олон нийтэд сурталчлах зорилготой “Олон улсын залуу циркчдийн анхдугаар наадам” энэ сарын 12-18-ны хооронд Монголын Үндэсний циркийн тайзнаа болно.

Тус наадамд Монгол, ӨМӨЗО, ОХУ, Япон, Казахстан, Швейцарь, Вьетнам, Буриад, Якут  зэрэг  орны залуу жүжигчид авьяас чадвараараа өрсөлдөх юм.

Эл наадам нь циркийн урлагийн орчин үеийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид нь хэлж байна. 

Дашрамд сонирхуулахад, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Л.Цогзолмаа, Төрийн шагналт, ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин, дархан аварга Д.Дамдин, Төрийн шагналт, ардын зураач Л.Намхайцэрэн нарын манай улсын урлаг, спортын талбарт нэрээ дуурсгасан олон алдартан циркийн тайзнаа  хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ