Д. Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРУлс тунхагласаны баярыг өнөөдөр нэгэн зэрэг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Үүний хүрээнд Сүхбаатар аймгийн удирдлагууд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэнээр баярын арга хэмжээ албан ёсоор эхэллээ.
Энэ баярын ач холбогдлыг ойлгуулах, ард иргэдийг олноор баярт хамруулахын тулд зориудаар ажлын өдрийг амралтын өдөр болгож Улс тунхагласны баярыг тэмдэглэхээр болсон. Гэтэл цэцэг өргөх ёслолд төрийн байгууллагын дарга нар, ажилтан албан хаагчид бүгд оролцох ёстой ч тодорхойгүй шалтгааны улмаас зарим нь оролцсонгүй. Мөн аймаг сумын ИТХ-ын төлөөлөгчид ч ховорхон харагдаж байлаа.
Уг баярын хүрээнд аймгийн Угсаатны зүйн музей болон Нийтийнномын сан хамтран түүхийн ховор үзмэрүүдийг ард иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж танилцуулах ажлыг зохион байгуулж байгаа бол, ахмадын аварга шалгаруулах нийтийн бүжгийн тэмцээн, аймгийн засаг даргын ивээл дор Өсвөрийн цом-2016 хөлбөмбөгийн тэмцээн зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.
Т. Одончимэг