Олимпын аварга цаначны эрхийг жил зургаан сараар хасжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БЕРЛИН, 2026 оны дөрөвдүгээр
сарын 3 /ТАСС/. Сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөн Бээжингийн өвлийн Олимпын
аварга, Германы цаначин Викториа Карлын тэмцээнд оролцох эрхийг 18 сараар хасах
шийдвэр гаргасан тухай Германы Сэргээшийн эсрэг агентлагийн хэвлэлийн алба
мэдээллээ.
Өмнө нь мэдээлснээр, цаначин бүсгүйн биеэс хориотой бодисуудын жагсаалтад орсон кленбутерол гэдэг бодис илэрсэн байна. Түүний ууж байсан ханиадны сиропны найрлагад уг бодис ордог ажээ. Эрх нь хасагдсан өмнөх хугацааг тооцсоны үндсэн дээр Викториагийн эрхийг дөрөвдүгээр сарын 2-ноос 2026 оны 11 дүгээр сарын 25 хүртэл хасахаар шийдвэрлэсэн байна. Мөн 2025 оны гуравдугаар сарын 26-наас 2025 оны тавдугаар сарын 26 хүртэлх хугацаанд үзүүлсэн амжилтууд буюу медаль, оноо, шагналыг хүчингүй болгожээ.
Өдгөө 30 настай Карл 2022 оны
Бээжингийн Олимпын наадмын ойрын зайн багийн төрөлд аваргалсан бол буухиа
уралдаанд мөнгөн медаль хүртсэн юм. Мөн 2023 оны ДАШТ-д мөнгө, 2025 оны ДАШТ-д
хүрэл медаль хүртэж байв.