“Бавариа” баг 54 жилийн өмнөх дээд амжилтаа шинэчиллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-04-12 12:17:51

БЕРЛИН, 2026 оны дөрөвдүгээр сарын 12. /ТАСС/. Германы хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нэг улирлын хугацаанд оруулсан гоолын тоогоор Мюнхений “Бавариа” баг шинэ дээд амжилт тогтоолоо.  


Бундеслигийн 29 дүгээр тойргийн тоглолтоо “Санкт-Паули” багийн талбайд хийсэн баваричууд өрсөлдөгчийнхөө хаалганд таван бөмбөг оруулснаар энэ улирлын нийт гоолын тоо 105 болжээ. Өмнө нь 54 жилийн өмнө буюу 1971/72 оны улиралд тус багийнхан 101 гоол оруулж дээд амжилт тогтоосон юм.


Одоо Мюнхений баг улирлын үлдсэн хугацаанд "Штутгарт" (4 дүгээр сарын 19), "Майнц" (4 дүгээр сарын 25), "Хайденхайм" (5 дугаар сарын 2), "Вольфсбург" (5 дугаар сарын 9), "Кёльн" (5 дугаар сарын 16) багуудтай тоглох тул дээд амжилт шинэчлэгдэх нь тодорхой.


Тус баг 2025/26 оны улирлын Германы аварга шалгаруулах тэмцээнийг 73 оноотойгоор тэргүүлж байна.


Ташрамд дурдахад, баваричууд тус тэмцээнд 34 удаа түрүүлснээр бас нэгэн рекорд тогтоожээ. 

Холбоотой мэдээ