"МанЮ" энэ онд анх удаа талбайдаа хожигджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2026-04-14 08:38:51

ЛОНДОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 14. /ТАСС/. Английн аварга шалгаруулах тэмцээний 32 дугаар тойргийн тоглолтод “Манчестер Юнайтед” баг өөрийн талбайд буюу “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэнд “Лидс” багт хожигджээ.


“Лидс”-ийн хоёр гоолыг 5 ба 29 дэх минутанд Ноа Окафор оруулсан байна. Талбайн эздээс Каземиро 69 дэх минутанд хариу гоол хийлээ. Тоглолтын 56 дахь минутанд “МанЮ”-гийн хамгаалагч Лисандро Мартинес талбайгаас хөөгдсөн байна.


Ингэснээр “Манчестер Юнайтед” баг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 24-нөөс хойш анх удаагаа өөрийн талбайд ялагдал хүлээлээ. Тухайн үед “Эвертон” багт 0:1 харьцаагаар хожигджээ.  


Одоогийн байдлаар “МанЮ” 55 оноотойгоор тэмцээний хүснэгтийн 3 дугаарт бичигдэж байгаа бөгөөд дараагийн тойрогт 18-ны өдөр “Челси”-тэй талбайд нь тоглоно. Харин “Лидс” баг 36 оноотойгоор 15 дугаарт жагсаж байна. 

Холбоотой мэдээ