Шалгарсан сурагчдад “Тэтгэлэгт хөтөлбөр” гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 18:40:31

“КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын сайн дурын ажилтнууд Дархан-Уул аймагт салбар бүрт төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эдгээр ажлуудын нэг болох “Тэтгэлэгт хөтөлбөр”-ийг аймгийн боловсролын салбарт ажиллаж байгаа Койкагийн сайн дурын мэргэжилтэн Сон Ён Ран санаачлан хэрэгжүүлж байна.

Тус тэтгэлэгт хөтөлбөрт сурлага, урлагийн авьяасаараа үе тэнгийнхнээ манлайлж  үүнийгээ цаашид хөгжүүлэхэд санхүүгийн боломж бололцоо дутмаг сурагчдыг хамруулж хичээл зүтгэл гаргаж бусдыгаа манлайлж чадсан сурагч КОЙКА-гийн тэтгэлэгт хамрагдах боломжтой. Энэхүү тэтгэлэгт Дархан сумын 18 дугаар сургуулийн 10г ангийн сурагч Б.Содном шалгарч өргөмжлөл, 330 мянган  төгрөгийг гардаж авлаа. Сурагч Б.Содном нь сургалт, хүмүүжлийн аливаа ажилд анги хамт олноо манлайлж идэвх зүтгэлтэй оролцдог. Дуулж морин хуур, гитар, бөмбөр зэрэг хөгжмүүдээр хичээллэж олон уралдаан тэмцээнд оролцож шагналт байруудыг эзэлж байсан төдийгүй Англи хэл, газарзүй, биологи, хими зэрэг хичээлүүдээр аймгийн олимпиадуудад тогтмол оролцож амжилт гаргадаг сурагч юм. Мөн КОЙКА-гийн сайн дурын мэргэжилтэн Сон Ён Ран:- “Ирэх онд КОЙКА-аас хүүхдүүдийн эрүүл мэндэд бага наснаас нь анхаардаг “Эрүүл мэндийн төв”-ийг нээхээр ажиллаж байна” гэлээ.

  Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ