Самарчид галаа дутуу унтраан ойд түймэр тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 22:54:55

Самарчид ойд түлсэн галаа дутуу унтрааснаас Бат-Өлзий сумын “Могойтын ам” гэх газар 10 сарын 11-ний өдрийн 16 цагийн орчимд түймэр гарлаа.

Иргэд ойд гал түлж, цай хоол хийхдээ болгоомжгүй хандан түймэр тавьсан байна. Галыг 2 га орчим газарт тархаад байхад нь сумын байгаль хамгаалагч, ойн нөхөрлөлийн хүмүүс шуурхай ажиллаж унтраасан байна. Мөн сумын нутагт 10 см орчим цас унасан байсан нь галыг газар хурдан хугацаанд тархахгүй байхад нөлөөлсөн аж.

Цас орж, хүйтэрснээс самар их хэмжээгээр газар унаж, энэ нь иргэдийг үй олноор ой руу орох нөхцөлийг бүрдүүлээд байна.

Хүйтний улирал эрт эхэлж байгаатай холбогдуулан самар түүх хугацааг 15 хоногоор наашлуулж, 10 сарын 1-ээс зөвшөөрөл олгосон бөгөөд одоогийн байдлаар Бат-өлзий суманд 300 орчим тонн самранд эрхийн бичиг олгож, 240 орчим сая төгрөгийг орон нутгийн сангийн төсөвт оруулаад байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ