Улаанбаатарт цас орно

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2016-12-07 09:24:33

Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр өнөөдөр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар  баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор,  Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 14-19 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 9-11 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ