"Алтан мазаалай"-н санал асуулга эхэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-07 11:20:12

Өмнөговь аймагт оны шилдгүүдээ шалгаруулах "Алтан мазаалай-2017" цомын төлөөх онлайн санал асуулга эхэлжээ.

Уг шалгаруулалтанд 7 салбарт 75 хүн өрсөлдөж байна. Энэхүү онлайн санал асуулгын шалгаруулалт 8 хоног үргэлжлэх бөгөөд салбар бүртээ нэг хүн шалгарч "Алтан мазаалай-2017" цомын эзэн болох юм. Олон нийтийг хамарсан ажлаар нэн ховор амьтан мазаалайг хамгаалах зорилготой уг арга хэмжээ нь Өмнөговь аймагт анх удаа болж байгаа гэдгээрээ онцлог юм.

Оролцогчдын танилцуулга болон амжилтын талаар http://altanmazaalai.mn вэб хуудсанд байршуулсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс өөрийн дэмжиж буй хүндээ санал өгч болох ажээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ