Дэлхийг тойрон ниссэн анхны америк хүн нас нөгчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2016-12-09 12:46:41

ВАШИНГТОН. /Xinhua/. Дэлхийг тойрон ниссэн анхны америк хүн болох Жон Гленн 95 насандаа өөд болжээ.

АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн мэдэгдсэнээр, Ж.Гленн пүрэв гарагт Огайо муж улсын их сургуулийн “Wexner” эрүүл мэндийн төвд нас барсан байна.

“Дэлхийг тойрон ниссэн анхны америк хүн Ж.Гленнийг алдсандаа бид маш ихээр эмгэнэж байна” гэж НАСА твиттер хуудсандаа бичжээ.

1921 онд Огайо муж улсад мэндэлсэн Ж.Гленн 1962 онд дэлхийг тойрон ниссэн анхны америк хүн, сансарт ниссэн тав дахь хүн болж байжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ