Хэнтий аймгийн 2017 оны төсвийг 51,1 тэрбум төгрөгөөр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-09 21:07:28

Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн гуравдугаар хуралдаан болж, аймгийн 2017 оны төсвийн нийт эх үүсвэрийг 51,1 тэрбум төгрөгөөр баталлаа.

Хурлын эхэнд аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа Хэнтий аймгийн 2017 оны төсвийн төслийн талаар танилцуулга мэдээлэл хийж, Төлөөлөгчдөөс төсвийн төслийн боловсруулсан саналыг хянан хэлэлцэж,

Нэг. Аймгийн 2017 оны нийт эх үүсвэрийг 51095,1 сая төгрөгөөр

Хоёр. Аймгийн 2017 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллагын төсвийн үйл ажиллагааны орлогыг 145,2 сая төгрөгөөр

Гурав. Аймгийн 2017 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 51095,1 сая төгрөгөөр

Дөрөв. Аймгийн 2017 оны төсвийн жилд аймгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын хэмжээг 1526,9 сая төгрөгөөр

Тав. Аймгийн орон нутгийн хөгжпийн сангаас сумдын хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 1628,6 сая төгрөгөөр

Зургаа. Аймгийн төсвөөс сумын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 4661,9 сая төгрөгөөр

Долоо. Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих зардлыг 33080,0 сая төгрөгөөр

Найм. Аймгийн төсвөөс орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг 130,0 сая төгрөгөөр

Ес. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу 2017 онд байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг 177,6 сая төгрөгөөр батлуулах саналыг оруулж дэмжигдлээ.

Тус хурлаар аймгийн 2016 оны төсвийг тодотгох тухай, 2017 оны төсвийн төсөл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлуудын жагсаалт батлах тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай, ирэх онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай гэсэн асуудлуудыг мөн хэлэлцэж батлав.

Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ