Сэлэнгэ аймагт Олон улсын чөлөөт бөхийн тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 12:58:38

Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын ордоны урд талд Олимп, Дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга Гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсаны хөшөө тун удахгүй сүндэрлэх гэж байна.

Уг арга хэмжээнд зориулсан Олон Улсын чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 23-ны өдөр болох гэж байна. Тэмцээнд Монгол Улсын чөлөөт бөхийн шилдэг тамирчид, ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны баг тамирчид оролцох гэнэ. Тамирчид эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр жинд тус тус өрсөлдөх юм байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ