Х.Баттулгад МҮОХ-ны “Алтан од” шагнал гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-14 12:38:59

Өнөөдөр Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол Улсад жудо бөхийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг үнэлж Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны дээд шагнал болох “Алтан од” шагнал гардуулав.

Манай улсад Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/ байгуулагдсаны 60 жилийн ойн баярыг тохиолдуулан үе үеийн тамирчид, спортын зүтгэлтнүүд болон спорт холбоодыг тус хорооны удирдах ажилтнууд хүлээн авч талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлж байгаа юм.

Энэ өдрүүдэд Монол улсад МҮОХ байгуулагдсаны 60 жилийн ойн баярыг спортынхон өргөн хүрээнд тэмдэглэж байгаа бөгөөд өнөөдөр МЖБХ-ны тамирчид, дасгалжуулагч багш, зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр жүдо бөхийн олимпийн медальтнуудыг 60 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа.

Д.Өлзий

Холбоотой мэдээ