Хүйтний эрч бага зэрэг суларна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-12-14 14:56:19

Зүүн аймгуудын зарим нутгаар маргааш, төвийн нутгаар 17-нд, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ