Галт зэвсгийн бүртгэл 70 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-14 16:56:56

"Зэвсэг- 2016" арга хэмжээг Булган аймагт явуулж байгаа боловч удаашралтай байна.

11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 20-ны хооронд үргэлжилж байгаа тус  арга хэмжээний үеэр Булган аймгийн төв болон 16 сум, 1 тосгонд үйл ажиллагаа явуулж байгаа, галт зэвсэг эзэмшиж буй иргэд, аж ахуйн нэгжүүд хамрагдах ёстой. Өнөөдрийн байдлаар галт зэвсгийн бүртгэл 70 хувьтай байна. Энэ нь өвөлжилт хүндэрч байгаатай холбоотой удааширч байгааг холбогдох албаны мэргэжилтэн тайлбарлалаа. 

Галт зэвсгийнхээ бүртгэлийн сунгалтыг хийлгээгүй, шинээр аваад бүртгэлжүүлж амжаагүй, нэгэндээ худалдан борлуулаад бичиг баримтаа шилжүүлж нэрээ өөрчилж чадаагүй хүмүүс дээр дурдсан асуудлуудаа үнэ төлбөргүй шийдвэрлүүлэх боломжтой юм. Орон нутгийн Цагдаагийн хэсэгт галт зэвсэг эзэмшигч нь жил бүр бүртгүүлж байх үүрэгтэй. Энэ үүргийг зөрчсөн тохиолдолд "Галт зэвсгийн тухай хууль"-нд заасны дагуу тухайн иргэнийг 40-80 мянга, аж ахуйн нэгжийг 100-200 мянган төгрөгөөр торгох хүртэлх арга хэмжээ авна.

                                                                                                                                                                                    П.Батням

Холбоотой мэдээ