Нялхсын эндэгдэл нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-12-16 16:06:06

 Энэ оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар Увс аймагт 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 44 гарчээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.6 промилээр өссөн байна. Ер нь бол Увс аймагт өмнөх дөрвөн жилийн дунджаас нялхсын эндэгдлийн түвшин 5.8 промилээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 7.4 промилээр тус тус өсчээ.

Увс аймгийн эрүүл мэндийн салбарынхан 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг бууруулах талаар жилээс жилд анхаарал тавьж ажиллаж байгаа ч дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Иймээс аймгийн төр захиргааны байгууллага болон эцэг эхчүүд ч анхаарал хандуулах ёстой хэмээн мэргэжлийн байгууллагынхан үзэж байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ