Увсад ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулна

ОРОН НУТАГТ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 16:50:25

Увс аймагт ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн сургалтыг энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион явуулж байна.

Дэлхий нийтээр усны аюулгүй байдал, чанарт анхаарал хандуулж байгаа өнөө цагт Увс аймгийн усан хангамж, ариутга татуурга болоод усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагууд хамтран ажиллах төлөвлөгөөгөө энэ өдрүүдэд боловсруулахаар болсон нь нүдээ олсон ажил болж байна хэмээн оролцогчид дүгнэж байлаа. Ундны усны аюулгүй байдал алдагдснаар дэлхий дахинд сүүлийн жилүүдэд олон арван эрсдэл үүсч, хүн амын дунд өвчлөл гарсаар байгаа аж.

Ус хангамжийн асуудлаар тулгарч байгаа асуудал, эрсдийг тогтоох, хаанаа илүү бохирдох эрсдэл байгааг тогтоох зорилгоор энэхүү ажлын хэсгийнхэн голлож ажиллах юм байна.

Төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг 20 гаруй гишүүнтэйгээр байгуулж байгаа бөгөөд эдгээр хүмүүс маргааш Улаангом хотын усан хангамжийн бүх газруудаар явж нөхцөл байдалтай газар дээр нь танилцах аж.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ