Өсвөр насныхан ХДВХ/ ДОХ-оос урьдчилан сэргийлэхэд суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-12-23 15:43:50

 

 

Глобал сангийн ДОХ-ын төслийн дэмжлэгээр өнөөдөр Хан-уул дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад ХДХВ/ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх боловсрол олгох үе тэнгийн сургагчдыг чадваржуулах сургалт зохион байгууллаа. 

Сургалтаар ДОХ-ын талаарх сүүлийн үеийн мэдээ мэдээлэл өгөхөөс гадна тэвчээртэй бай, үнэнч ганц бэлгийн хавьтагчтай бай, тохиолдлын бэлгийн хавьталд аль болох орохгүй байх, хэрэв тохиолдлын бэлгийн хавьталд орох бол заавал бэлгэвч хэрэглэх ёстой гэдэг ойлголт өгөх үүндээс дадлага давамгайлснаараа ач холбогдолтой байлаа.

ХДХВ буюу хүний дархал хомсдолын вирус, ДОХ буюу Дархлалын олдмол хам шинж гэх хүн төрөлхтний айдас болсон уг өвчний халдварын тоо манай улсад жил ирэх бүр нэмэгдсээр байна. Тэдний дөрвөн хувийг өсвөр насныхан буюу 15-19 насныхан эзэлдэг гэсэн дүн мэдээ бий. Өнөөдөр өсвөр насныхан “том хүн” болох гэж яарахдаа бэлгийн амьдралдаа буруу алхам хийж, түүнээсээ болж насан туршдаа засч болохооргүй алдаа гаргаж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Цаашид тус сангаас өсвөр үеийнхний дунд ДОХ-ын талаарх мэдлэг өгөх тусгай шинэлэг арга зүйгээр сургалт зохион байгуулах аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ