Хагас болон бүтэн өнчин оюутнуудад тэтгэлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-01-02 16:45:38

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан өнөөдөр аймаг орон нутгийнхаа их дээд сургууль, коллежид суралцаж байгаа хагас болон бүтэн өнчин оюутнуудыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр сурлагын үнэлгээ нь "B" буюу түүнээс дээш дүнтэй суралцаж буй Хөдөлмөрийн дээд сургуулийн 10, Улаангом политехник коллежийн 10 оюутанд тус бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгосон юм. Энэхүү сургалтын тэтгэлэгт цаашдаа сум бүрээс оюутнуудыг хамруулах юм байна. Үүнээс гадна Улаанбаатар, Дархан хотууд болон Говь-Алтай аймагт суралцаж буй Увс аймгийн оюутнуудыг мөн тус тэтгэлэгт хамруулах аж.

Өмнөх Засаг дарга Д.Цэндсүрэн Ховд аймгийн Багшийн дээд сургуульд "В"-ээс дээш үнэлгээтэй суралцаж байгаа оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг байсан юм. Мөн "Хөх толбот" хадгаламжийг бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд нээн өгч, жил бүр 100 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлдэг байв.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ