Хөрш орны тэмээчдийн баярт амжилттай оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-01-04 22:03:07

Энэ сарын эхээр ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Урадын хойд хошуунд зохион байгуулсан “Тэмээчдийн баярт” Өмнөговьчууд амжилттай оролцсон байна.

2017 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс дөрөвний хооронд зохион байгуулсан тэмээчдийн баярт аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан 45 хүний бүрэлдэхүүнтэй тэмээчид уг баярт оролцсон байна. Тэднээс бурантаг томох тэмцээний тэргүүн байрт Баян-Овоо сумын харъяат Д.Мөнхцэцэг, дэд тэргүүн байрт М.Насан шалгарч хос бөхт тэмээний өлгий нутгийнхан хэрхэн авхаалжтай болохоо харуулжээ.

Мөн “Сайхан хос”-ын тэмцээнд О.Цогбадрах, М.Баярмаа нар дэд тэргүүн байрт шалгарсан байна. Энэ үеэр тэмээн поло уралдааныг амжилттай зохион байгуулж хөрш орны тэмээчид туршлага судлан танилцлаа.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ