Авьяаслаг сэтгүүлч БСШУ-ын сайдын нэрэмжит шагнал гардана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-10-15 18:37:11

Монгол Улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-ын шалгаруулалт маргааш болно.

Энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж буй тус наадамд 70 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид авьяас чадвараараа өрсөлдөхөөр бүртгүүлээд байна.

Тус наадам дуу, бүжиг, хөгжим, уран уншлага, ардын урлаг, багийн мэндчилгээ гэсэн төрөлд шилдгүүдээ тодруулан эхний гурван байрын эзнийг шалгаруулах юм. Мөн энэ сарын 17-нд болох Гала тоглолтын үеэр шилдгийн шилдэг оролцогч “Гран при” шагнал хүртэнэ.

Энэ жилээс эхлэн тэргүүн байр хүртсэн сэтгүүлчид БСШУ-ы сайдын нэрэмжит шагнал гардуулахаар болжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ