Ажил хайж буй иргэдийн 70 хувь нь тэнцдэг гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-10-15 18:46:16

Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн хороодод өнөөдөр “Нээлттэй ажлын байр” өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр “Оста”, “Чимбэгэр хайрхан”, “Ирмүүн” зэрэг хувийн хөдөлмөрийн биржээс иргэдтэй уулзан, ажлын байр санал болгож байлаа.

“Оста” хөдөлмөрийн хувийн биржийн жуучлалын мэргэжилтэн Г.Отгончимэг, “Алслагдсан дүүргийн иргэдтэй тулж харьцах, сонирхож буй ажлын байранд нь жуучлах үүднээс энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрт нийт 300 гаруй ажлын байр байна. Ажил олгогчдоос тавьж буй шаардлагад ажил хайж буй иргэд 70 хувьтай л тэнцдэг” гэв.

Ажлын байрны ихэнх хувийг жолооч, үйлчлэгч, харуул хамгаалагч, борлуулагчийн ажил эзэлж байв. Харин ажилд орохоор бүртгүүлж буй хүмүүсийн нас 18-60 насны хооронд байгааг хөдөлмөрийн биржийн ажилтнууд хэлж байлаа.

Ж.Болор

Холбоотой мэдээ