Ерөнхий шүүгч томилогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-01-09 13:21:07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд шүүгч Нямжавын Гэрэлтуяаг томилсон байна.

Энэ дагуу Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас энэ сарын 4-ий өдрийн морин цагт Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяад тамга гардуулах ёслолын арга хэмжээг боллоо.

Тэрбээр МУИС-ийн хуулийн анги төгссөн, Увс аймгийн шүүхэд 10 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай шүүгч байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ