Увсын Тэс сум 27 "Мянгат малчин"-тай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Тэс сум 2016 оны жил эцсийн мал тооллогоор 27 мянгат малчинтай болжээ.
Нуур багаас Н.Цогтоо, Г.Дорж, Д.Гэжээ, П.Байгаль, П.Батсуурь, Х.Төгсжаргал, Г.Дорлиг, Д.Пүрэвдорж, Б.Цолмон, Ч.Нямгэрэл, Н.Готов нар, Баян-Овоо багаас Б.Галсанжамц, Ө.Лхамсүрэн, Ж.Нэргүй, Ж.Баттулга нар Суварга багаас П.Сумъяа, Ханжит багаас Н.Дамжин, Ендөрт багаас Ч.Дорлиг, Цагаан толгой багаас Л.Цэнд-Аюуш, Т.Цэгмид, Булагийн өндөр багаас Д.Мөнхбаяр, Ц.Бадамсэрээжид, Д.Тэгшжаргал, Нуур эхэн багаас П.Баяраа, Г.Чимэд-Очир, Ж.Дорлиг, Ц.Төрмөнх нар тус тус мянгаас дээш толгой мал тоолуулсан байна. Энэ жилийн хувьд мяннгат малчин шинээр 6 төржээ.
Увс аймгийн Тэс сум нь малынхаа тоогоор аймагтаа тэргүүлдэг бөгөөд энэ жил 268 мянга, 454 толгой мал тоолуулсан байна. Үүнээс тэмээ 2345, адуу 12930, үхэр 27095, хонь 162967, ямаа 63117 тоолуулж, адуу, үхэр, хониныхоо тоогоор аймагтаа тэргүүлжээ.
Б.Батхүү