Төв талбайн ажил түр тасалджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 10:27:24

Баян-Өлгий аймгийн Өлгий хотын төв талбай дээр ганган чулуу дэвсэж байгаа ажил сар орчим тасалдав.

Үүний шалтгааныг чулуу үйлдвэрлэгч компанийн захирал, аймгийн ИХ-ын төлөөлөгч Р.Төлей тайлбарлаж ярихдаа, Бид чулуу бэлтгэн зүсч өнгөлдөг «Бодвин» компаниас уг үйлдвэрийг хүлээн авахдаа тэд энд хүргүүлээд ирсэн чулуу энэ талбайд хүрэлцэнэ гэж тооцож байсан ч дөнгөж 50 хувьд нь л хүрсэн. Иймээс нэмж чулуу бэлтгэх, түүнийг боловсруулах ажил гарсан тул талбайг тохижуулах ажил хорь хоног тасалдлаа. Өндөр хүчин чадалтай төхөөрөмж оруулж ирээд одоо эрчимтэй ажиллаж эхэллээ. Арван нэгдүгээр сарыг хүртэл 2500 ам.м чулууг өнгөлж өгөөд уг ажлыг дуусгана гэв.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ