Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-01-12 17:01:38

Нэгдүгээр сарын 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 16,17-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 14,15-нд  говь тал, хээрийн нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Увс нуур болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор,  Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг,  Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

   

Холбоотой мэдээ